Киви хамтлагийнхан тайзнаас хөөгдөж буужээ

10441195_676284775771233_7050077932543735687_n_zps48d04b90СТА гэдэг тэмдэгнээс болж Киви хамтлагийн охид хоорондоо муудалцаж, Намуунаагийн өвөө гавьяат Д.Ухнаа ч тэр хэрүүлд нь хутгалдаж орсноос бөөн хэрэг мандааж, хамтлагийг тараах шахсан ч сайн продюссорынхаа ачаар бүтэн үлдсэн. Гэсэн ч нэгэнт цуурсан шаазан бүтэн болдоггүйн адил ан цавтай Кивичүүдийг Б.Долгионы гавьяатын найран дээр албан ёсоор зодог тайлах гэж буй тухай шуум ид тарж байна. Үнэн худлыг цаг хугацаа харуулах бөгөөд одоохондоо ямар ч байсан Б.Ангирмаагийн атганд хэвээр байна. Хэдийгээр тэд өөрсдөө хамтлаг тараагүй гэдэг ч бодит амьдрал дээрээ тийм ч таатай харьцаатай байхгүй байгаа нь зөрөөд өнгөрсөн захын хүнд мэдэгдэхээр болсон байх юм. Өнгөрсөн сард нэгэн аймгийн баяр наадмын шоунд СГЗ Д.Ухнаагийн ятгалгаар Киви хамтлаг оролцжээ. Тэд тайзнаа гарах хүртлээ гурван өөр зүг рүү харчихаад л хоорондоо үг хэл солихгүй шахам байж.
Тэр нь ч дүүрч гэхэд их ой нь тохиож буй аймгийн наадмын үдшийн цэнгүүнд уригдчихаад “тус аймгийн бүх муу залуучуудад “Муу залуу” дууг зориулъя” хэмээн элийрснээс болж, тайзнаас хөөгдөх шахам буухад хүрсэн аж. Хаана, хэзээ, хэнд зориулж, ямар арга хэмжээнд дуулж, хуурдаж байгаагаа бодолцохгүй бол Кивигийн жишээгээр бол горьгүй бололтой.

Эх сурвалж: www.shuum.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …