Бизнесийн салбарынхныг дэмжигч “Котро” Монголд нээлтээ хийлээ

 12.jpg ddd.  Солонгосын” Котро” бизнесийн төв  Монголд  албан ёсны нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтийн ёслолд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар хүрэлцэн иржээ. Мөн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Котро” бизнесийн төвийн ерөнхийлөгч У юун ху нар хоёр орны хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэрээр “Котро”-гийн үйл ажиллагаа нь манай орны эдийн засаг болоод бизнесийн хөгжилд асар чухал ач холбогдолтой юм. УИХ-ын намрын чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг баталсан. Энэ хуулиар хөрөнгө оруулагч байгууллагуудыг дэмжих тухай асуудлыг тусгасан. Ингээд хамтарч ажиллах болсондоо тун таатай байна. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Нээлтийн үеэр  “Котро” бизнесийн төвийн ерөнхийлөгч У юун ху Монгол Солонгосын бизнесийн хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

О.Наранцацрал

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …