Жааз дуучин Хулан хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж багшийнхаа нэрийг гарган урлагийн тайзнаа гялалзаж яваа. Хуланг хүмүүс гайхамшигтай сайхан хоолойтой гэдгээр нь андахгүй. Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа тэрээр хөл хүнд болсон гэнэ. Дуучин Хулангийн Тэргэл охин тун удахгүй дүүтэй болох нь ээ.
Хулан хотын төвд өөрийн нэрийн гоо сайхны салон нээсэн бөгөөд охиныхоо нэрээр буюу “Тэргэл” хэмээн нэрлэж байсан юм.
Дуучин бүсгүйн гэр бүлд аз жаргал хүсье.
ЭХ СУРВАЛЖ: PAPARATSI.MN