Өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгөөр Канадын модон технологиор барьсан ба 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны 1-24 дүгээр гудамжинд оршин суудаг цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 гаруй хүүхдийг энэхүү цэцэрлэгт хүлээн аваад байгаа юм. Нээлтийн үеэр тус хорооны Засаг дарга Ц.Сарантуяа “Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор есдүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болсон” гэдгийг онцоллоо.
Өнгөрөгч 2015 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шинээр дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн байр ашиглалтад орж нийт 2000 гаруй хүүхэд сурч боловсрох боломжтой болсон юм.
Б.ТУЯА