Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн, тамир спортын хөгжлийн төв нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлтэй хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь хүн амын бие бялдрын түвшинг тодорхойлох, эрүүл амьдрах, ажиллах чадварыг нэмэгдүүлснээр эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт ард иргэдийн идэвхтэй оролцоог хангах, БХТН-ийн Техникийн болон морин спортын төрлүүдийг хөгжүүлэх, хичээллэгч, тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулахад оршиж байгаа юм.
Ялангуяа олимпийн наадмын төрөл болох буудлага спортын төрлийн тамирчдын бэлтгэлийг хангахад БТСХТ-ийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэстэй хамтран ажиллаж, олимпийн наадамд эрх авсан баг тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичиг өндөр ач холбогдолоо өгнө хэмээн хоёр тал үзэж буй.