Дуучин Мадоннаг саяхан Америкийн Кентаки мужид болсон концертын үеэр тайзан дээр согтуу байсан гэдэг шүүмжлэл гарчээ. Харин Попын хатан хаан Мадонна энэ шүүмжлэлийг эсэргүүцэн, амьд тоглолтынхоо үеэр хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй гэжээ. Мадонна мөн өөрийнх нь секси байдлыг хүмүүс согтуу гэж андуурсан гэсэн аж.
Тэрбээр Instagram хуудсандаа “Миний тухай худал хуурмаг зүйлд итгэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэзээ ч тайзан дээр гардаггүй” хэмээн бичсэн байна.