УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн залуу гэргий Х.Сэлэнгэ сүүлийн үед хаа ч явсан том охиноороо гоёх болсон. Тав дахь хүүхдээ төрүүлсэн гэхэд түүний бие өөлөх зүйлгүй сайхан байна. Тэрээр гишүүнтэй ханилан суухаас өмнө хоёр хөөрхөн охинтой байсан бөгөөд өдгөө том охин нь насанд хүрч хүнтэй суух цаг нь болжээ.
Х.Сэлэнгэ хатагтайн том охин А.Болор нэг хэсэг Солонгост суралцаж байгаад саяхнаас эх орондоо ирсэн. А.Болор саяхан “Хас”-ын Ч.Ганхуягийн “X” клубт энгэр задгай шоуджээ. Хуучин “iLoft Function House” ийнхүү нэрээ өөрчлөн залуусыг татах болсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн дагавар охин А.Болор ч залуусын давлагаанд ийнхүү нэгджээ.
эх сурвалж: paparatsi.mn