Ди Каприог Лениний дүрд тоглуулахыг Коммунистууд эсэргүүцжээ

99548d_dicaprio_lenin_x800“Оросын Коммунист” гэх жижиг намын гишүүд Ленфильм студийг сүрдүүлжээ. Тэднийг сүрдүүлэх болсон гол шалтгаан нь Холливуудны од Леонардо Ди Каприог Лениний дүрд тоглуулахыг эсэргүүцэж байгаа юм. Учир нь Оросын агуу удирдагчын дүрд Орос хүн л тоглох ёстой гэнэ.

Леньфилм студи болон найруулагч Владимир Бортко нар өөрсдийн үзэл бодлыг хамгаалж жүжигчин Ди Каприод кинонд тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “Хэрэв Ди Каприо зөвшөөрвөл кинондоо тоглуулмаар байгаа” гэж хэлсэн байна. Харин “Оросын Коммунист” намын дарга Сергей Малинкович хэвлэлд ярихдаа “бид Ленфильмд шаардлага хүргүүлсэн. Хэрвээ тэд хүлээж авахгүй бол бид Ленфильмийн үүдэнд иргэдийн хөдөлгөөн өрнүүлж байранд нь хэнийг ч нэвтрүүлэхгүй” гэжээ.

“Оросын Коммунистууд” нь жижиг улс төрийн хүчин бөгөөд санаачилсан хуулиуд нь олон нийтийн дэмжлэгийг авдаггүй аж. Тэд өмнө нь сельфи хийдэг гарыг (selfie stick) хориглох, 2014 оны Сочигийн Олимпод Америкийн тамирчдыг оруулахүй байх, Ялалтын баярыг гудамжинд тэмдэглэх, банкнуудыг иргэдэд гадаад валют зарахыг хориглох зэрэг хууль, журмуудыг санаачилж байсан ч бүтэлтэй болоогүй гэнэ.

Б.Нараа

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …