Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг өнөөдөр /2016.01.23/ Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг ЗАМХХолбооноос Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн медаль”-иар шагналаа.
“Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн долоон багийн 100 гаруй тамирчид оролцож байна. Хоёр өдөр буюу энэ сарын 23, 24-ний өдрүүдэд үргэлжлэх уг тэмцээнд өсвөр үеийн цаначид 11-13, 14-15 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Монгол Улсын Гавьяат Тамирчин Л.Дорж, Улсын шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржготов нарын тэргүүтэй шүүгчдийн баг бүрэлдэхүүн эдгээр өдрүүдэд ажиллана.
Эх сурвалж: АЙМГИЙН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА