Энэтхэгийн засгийн газар ШӨХТГ-ыг дэмжиж ажиллана

ENETHEG

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Энэ төлөвлөгөөт ажлын хүрээнд тус газрын дарга Д.Мөнхтөр Монгол улсад суугаа гадны элчин сайдын яамдын элчин сайд нартай ээлжилт уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Элчин сайд Эрхэмсэг ноён Сомнат Гош-тай ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр уулзан тус улсын Өрсөлдөөн болон Хэрэглэгчийн байгууллагатай нь хамтран ажиллах тал дээр бодит үр дүнтэй ажиллах хүсэлт тавьсаны дагуу тус газрын зүгээс уг саналыг хүлээн авч холбож өгөхөө мэдэгдлээ.

Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол улсын өрсөлдөөний орчин нөхцлийг сайжруулах тал дээр ШӨХТГ-ын мэргэжилтнүүдийг сургах тал дээр идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд цаашид ч дээрх сургалтыг үргэлжлүүлэх боломжтой тухайгаа дурдсан юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …