Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

imagesМалчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

2016 оны нэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, говийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 35-40 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 18-20 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд говь талын нутгаар явган шуурга шуурна. Салхи 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …