БСШУЯ-наас өчигдөр “Монгол дууг дэлхийд” нэртэй уралдааныг санаачилж зохион байгуулахаар болсон тухайгаа дуулгалаа. Уг уралдааныг “Пентатоник” академийн ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион хамтран зохион байгуулж байгаа аж.
Уралдааны үндсэн шүүгчээр Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, ая зохиогч Б.Ангирмаа, дуучин К.Номинжин нар ажиллах юм байна. Номинжин эх орондоо ирэн очин байдаг бөгөөд энэ удаад ийнхүү реалити зөвлөх болон шүүгчээр ажиллахаар болжээ.
Энэхүү уралдааныг энэ сарын 29-нөөс 25-р суваг, “UBS music”, “Star TV”, “VTV”, “Royal TV”, “11 channel”, “SCH” зэрэг телевизийн сувгаар нэгэн зэрэг хүргэх юм байна.
Энэхүү уралдаанд оролцогчдыг өнгөрсөн наймдугаар сард бүртгэжээ. Уралдаанд 100 гаруй оролцогч өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн аж.
.