Оюутнуудын өвлийн амралттай холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлжээ. Их, дээд сургуулийн өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй байгаа учраас хоёр хэсэгчлэн нийтийн тээврийн картыг нь хааж байгаа аж.
Нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа юм. Харин ирэх сард амрах оюутнуудын нийтийн тээврийн картыг хоёрдугаар сарын 1-21-ны хооронд хаахаар болсоныг эх сурвалж хэллээ.