Дуучин Мино: Нэг ээлжийн оймс гэдгээ мэдэхгүй оодрох охид Монголоор дүүрч

12016466_429416223925768_2070271225_n920879244201509161535“Эмоци” продакшны жүжигчин Т.Номин буюу дуучин Мино анхлан “New Face” загварын шоунаас тодрон гарч, нэлээд хэдэн реклам сурталчилгаагаар олонд танигдаж байлаа. Хүүхдэрхүү төрхтэй фото модель бүсгүйн хувьд нэг хэсэг урлагийн тайзнаа хүч сорьж рок попын ододтой чамгүй нөхөрлөсөн бөгөөд “Хар сарнай”-гийн Амараагийн дүүтэй “Хатариш” дуулж явсан цаг саяхан.

Гэвч цуутай баяны хүүтэй нижгэр хуримлаж, гуравхан сарын настай тансаг гэрлэлтээсээ зөвхөн хуримын даашинзтай л хоцорсон тэрбээр нэг хэсэг усанд хаясан чулуу мэт алга болсон түүхтэй. Өмнө нь үерхэж байсан залуутайгаа дахин учирч, хөөрхөн хүүтэй болсон ч гэлээ хамтын амьдрал болгоогүй Мино “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа нь үнэн.

Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хуудасна “Нэг ээжлийн оймс гэдгээ мэдэхгүй оодрох охид Монголоор дүүрэн болж. Хөөрхий дөө, өрөвдмөөр ч юмаа даа. Ямар ирээдүй хүлээж байгаагаа мэдэхгүй л байгаа байх даа, зайлуул. Хүний өмнөөс нүүр улайх чинь яасан эвгүй юм бэ” хэмээн бичжээ. Магадгүй тэрбээр өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын гашуун туршлага, алдаа оноонд тулгуурлан ийнхүү дүгнэсэн ч байж болох биз ээ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …