Болгар улсын нийслэл Софи хотын “UNIVERSIADA” SPORT HALL” спортын ордонд алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болж байна.
Тус тэмцээнд Алжир, Армян, Беларусь, Болгар, Вэнэсуэль, Грек, Египет, Канад, Иран, Итали, Македони, Монгол, Польш, Словак, Тажик, Турк, Украин зэрэг орнуудын бөхчүүд барилдаж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74 кг, хоёр дахь өдөр 57, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.
86 кг-ын жинд 15 бөх барилдсанаас ”Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн словакийн бөх Михаил Боднерийг ялж хүрэл медаль авчээ.
57 кг-ын жинд 20 бөх өрсөлдсөнөөс “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар эхний тойрогт италийн бөх К.Александрог ялж хүрэл медалийн төлөө барилдаанд болгарын бөх, дэлхийн аварга В.Дубовт ялагджээ.
61 кг-ын жинд зодоглосон”Гацуурт-Олимп” клубын бөх, олон улсын мастер Т.Түвшинтулга, 74 кг-ын жинд зодоглосон “Арслан” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, жин өгсөж 86 кг-ын жинд зодоглосон “Хасу-Мегастарс” клубын бөх, Гавьяат тамирчин П.Өнөрбат нар медальд хүрээгүй байна.
Өнөөдөр 65 кг-ын жинд ”Гацуурт-Олимп” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Б.Номин дэвжээнд гарна.
МЧБХ. Д.Өлгийсайхан
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …