Трамплин харайлтын Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит гараагаа зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэй цанатай харайгчид Японы Саппород хуран чуулсан бол эмэгтэйчүүд ХБНГУ-ын Оберстдорфт цугласан байлаа. Эмэгтэй төрөлд ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт 20 настай Япон бүсгүй Сара Таканаши илт тасархай тэргүүлж байна. Германд болсон 2 гараанд хоюуланд нь тэргүүн байр эзэлжээ. Ингэснээр Япон бүсгүй энэ улирлын 9 гарааны 8-д түрүүлээд байна. Өчигдөр болсон гараанд Сара Таканаши болон Олимпийн мөнгөн медаль, ДАШТ-ний алт, хүрэл медальт Австрийн Даниел Ирашко-Штольц нарын дунд гол өрсөлдөөн өрнөсөн. Ер нь тэд энэ улиралд 5 гараанд эхний байруудыг эзэлсэн.
Эхний өдрийн ялагчид:
- Сара Такаши (Япон) – 104.0 м + 107.0 м, нийт 278.5 оноо
- Даниел Ирашко-Штольц (Австри) – 97.5 м + 100.0 метр, нийт 251.7 оноо
- Эма Кленич (Словени) – 96.5 м + 100.0 метр, нийт 250.2 оноо
Хоёрдахь өдрийн ялагчид
- Сара Такаши (Япон) – 102.5 м + 97.0 м, нийт 271.2 оноо
- Даниел Ирашко-Штольц (Австри) – 98.0 м + 98.0 метр, нийт 257.6 оноо
- Марен Люнбю (Норвеги) – 94.0 м + 104.0 метр, нийт 254.1 оноо
Эрэгтэйчүүдийн төрөлд мөн 2 гараанд ялагчийг тодруулсан юм. Эхний өдөр Словений ах дүү Превцүүд эхний 2 байранд орсон бол харин 2 дахь өдөр аль нь ч шагналын тавцан дээр гарч чадсангүй. Мөн энэ Японд болсон уралдаанд Германы Зеверин Фройнд тун хангалтгүй харайсан. З.Фройнд ийнхүү сүүлийн 3 уралдаанд медалийн тавцан дээр гишгиж чадсангүй ээ. Эхний өдөр Словени тамирчдын өдөр байсан бол 2 дахь өдөр Норвеги тамирчдын өдөр байлаа.
Эхний өдөр:
- Петер Превц (Словени) – 131.5 м + 136.5 м, нийт 299.0 оноо
- Домен Превц (Словени) – 129.5 м + 134.5 м, нийт 282.8 оноо
- Роберт Кранжеч (Словени) – 131.5 м + 131.5 м, нийт 281.0 оноо
Хоёрдахь өдөр:
- Андрес Фаннемель (Норвеги) – 143.5 м + 136.5 м, нийт 265.9 оноо
- Йохан Андрес Форфанг (Норвеги) – 132.0 м + 134.5 м, нийт 260.3 оноо
- Нориаки Касай (Япон) – 138.5 м + 134.0 м, нийт 259.5 оноо
Одоо цанатай харайгч нар энэ сарын 4-нөөс эрэгтэй, эмэгтэй бүгд Норвегийн Ослод цуглаж байна. 4-ний өдөр эмэгтэйчүүд нэг гараанд ялагчаа тодруулах бол 6-ны өдөр эрэгтэй багийн уралдаан болж, 7-нд эрэгтэй тамирчид мөн нэг гараанд шилдгээ тодруулна.
Эх сурвалж: ssport.mn