Дэлхийн хамгийн аймшигтай, хий үзэгдэлтэй 5 газар

Бид өмнөх нийтлэлээрээ Монголын хамгийн их хий үзэгдэлтэй газруудыг танилцуулсан билээ.Тэгвэл энэ удаад Дэлхийн хамгийн аймшигтай хэмээн нэрлэгддэг 5 газрыг та бүхэндээ танилцуулж байна.

Италийн Craco хэмээх шилтгээн

craco-italy-ghost-town-31

Энэ нь маш эртний буюу 1786 оны шилтгээн бөгөөд одоо ч хүн амьдардаг гэнэ. Одоо энэхүү шилтгээний ойролцоох тосгонд 1,800 гаруй хүн амьдардаг бөгөөд тосгоны иргэдийн ярьж буйгаар энэ шилтгээнд элдэв дуу авиа. хүний тарчлан орилох чимээ сонсогддог хэмээжээ. Мөн нэгэн тохиолдол нь нэгэн залуухан хосууд шилтгээний ойролцоо явж байх үед нэгэн эмэгтэй хүний орилох чимээ гарахад, хосууд очтол тэнд нэгэн залуухан бүсгүй байсан бөгөөд хосууд шоконд орон хар хурдаараа зугтаан тосгонд эргэн иржээ. Тэр хосуудын ярьж буйгаар тэр эмэгтэй хөлгүй агаарт нисэж байсан бөгөөд дуу хоолой нь анх тусламж эрсэн мэт байсан боловч ойртох тусам зальжин инээх болж өөрчлөгдсөн хэмээжээ.

Yкрайны Pripyat хэмээх эмнэлэг:

8227389886_289e8ec3eb_b

Энэ эмнэлэгт ажиллаж байсан ажилчид нь Чернобыль-ын ослийн уршгаар бүгд тэр дороо нас барсан бөгөөд тэр үеэс 2-3 жилийн дараа тэнд ирж амьдарч буй иргэдэд хачин жигтэй үзэгдэл тохиолдох болжээ. Сүнс байна хэмээсэн анхны тохиолдол нь тэр хоосон барилгад тоглож байсан хүүхдүүдэд тохиолджээ. Тэнд тэднийг тоглож байхад нэгэн хүүхэд гарж ирэн тэдэнтэй цуг тоглосон байна. Тэр гарч ирсэн хүүхэд тэднийг дагуулан хоосон өрөөгөөр хэсэж явах явцад мэс засал болон эх барьж буй эмч нар харагдсан нь тэдгээр хүүхдүүдийг айдаст автуулжээ. Одоо энэхүү газрийг дахин сэргээн зассан бөгөөд одоо ч сүнс үзэгдсээр байгаа гэнэ.

Японы Yashima хэмээх уулын лифт:

Yashima-Japan-8

Энэ уул нь Японы Шикоку хотын зүүн хойно орших Такамацу ууланд оршдог уулын лифт юм. Энэхүү уулыг сүнстэй хэмээн уулын ойролцоо орших тосгоны иргэд ярьдаг бөгөөд энэ ууланд маш олон аллага гарч байжээ. Тэрхүү аллагуудын гол түлхүүр нь уулын лифт болох Yashima байв. Анх уулын лифтний сүнс үзэгдсэн тохиолдол нь дотор нь 2 жоохон хүүхэд байхыг олж харжээ. Үүнээс хойш тэр лифтэнд суусан хүмүүс ор сураггүй алга болж мөн олдсон нэг нь үхлүүт байдалтайгаас гадна олдсон хүмүүсийн цогцосыг шинжилхэд бүх шинжилгээний хариу нь амиа хорлосон хэмээн гарч ирдэг гэнэ.

Пенсилваны Centralia хэмээх зам:

71924349

Энэхүү зам 1841 оноос хойш ашиглалтанд оржээ. Уг газар сүнс үзэгдсэн анхны тохиолдол нь 1866 онд болжээ. Мөн тэр үеэс эхлэн сүнснээс болсон гэх зам тээврийн осол нэг жилд л тогтмол 172 осол болон өссөн байна. Энд газар хөдлөлт болсноор тэрхүү сүнстэй зам хэмээх газрын сүнс нь дайжсан ч гэх юм уу тэр хавьд ойр орших тосгодод сүнс үзэгдэх болсон хэмээжээ.

Тайваны Katoli хэмээх тоглоомын газар:

Katoli-World-Taiwan-8

Энэ газар нь анх 1986.9.21-нд ашиглалтад оржээ. Уг газар ашиглалтад орсон цагаасаа эхлэн хачин жигтэй үйл явдал болж эхэлжээ. Энэхүү газрын хамгаалагч болох 2 залуу нэг нэгнийгээ хороосноор илүү ноцтой болж иржээ. Тэрээр нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар энэхүү тоглоомын газрын морин тойруулга шөнө өөрөө ажилан, хүмүүсийн аймшигтай орилоон сонсогдон, жоохон хүүхдийн уйлах чимээ гардаг хэмээжээ. Мөн бороотой үед сүнс маш ихээр харагддаг хэмээн нутгийн хүмүүс ярьж байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …