Урлагийн гэр бүлд өссөн, авьяаслаг залуу жүжигчин С.Ариунбямба галын аюулаас хүний алтан амь аварсан байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа бичиж үлдээжээ. Түүнд “Өнөөдөр орой машин халаангаа дүүтэйгээ орцонд зогсож байтал, хиншүү хярвас үнэртэх шиг боллоо. Бид хоёрын үнэрчийг хэлэх үү, үнэр хайгаад айл болгоны хаалгыг шахуу л үнэрлэж үзтэл, үнэхээр нэг хаалганаас хиншүү үнэртэж байна. Юмыг яаж мэдэх вэ? гээд хаалгыг нь тогштол хүнгүй бололтой. Азаар нэг давхрын айл тул гадаа гараад жаахан өндрөөс хартал, харанхуй цонхны цаана гал дүрэлзэж байгаа нь харагдаж,айх сандрах зэрэгцээд энэ хооронд дүү маань гал kоманд дуудаж амжив.