Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909.00 цагт: Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд холбогдох төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, мэргэжилтнүүдийн дунд дугуй ширээний хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлэг Шангри-ла зочид буудалд болно. Утас: 99112652


10.00 цагт: ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулах кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт МҮХАТ-ын нэг давхрын их танхимд болно.


10.00 цагт: МАХН-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэд “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.


11.00 цагт: Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах талаар хэвлэлийн бага хурал Гааль, Татварын Ерөнхий Газрын 7 давхрын хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийслэлийн Үйлдвэр Үйлчилгээний Хэлтэс, Ниййслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар болон ШӨХТГ-ын дарга удирдлагууд оролцоно.


11.30 цагт: Х ТҮЦ продакшиний жүжигчин н.Батзориг олон нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд залруулга мэдээлэл хийнэ. Утас: 89893678


11.30 цагт: МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагналыг гардуулах ёслолын ажиллагаа МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно  Жилд нэг удаа олгодог энэхүү хүндтэй шагналын эздээр нийслэл, салбар, орон нутгийн 10 хүн тодроод байна.  Утас: 99027019, 88007709


11.40 цагт: “Цахим гарын үсгийн нээлт” -ийн арга хэмжээ Мэдээллийн технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд болно.


12.00 цагт: Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт УБТЗ-ын төв буудалд болно.


12.00 цагт: “Хөөрөг, даалин” үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээгдэнэ. Монгол түмний уламжлалт цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.


12.00 цагт: Сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын “Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав” номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд болно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …