Альянс тех Харцага багийн түүх

9a611082ef83c22c0792633e39862592Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн шилдэг багуудын нэг болох Харцага багийг онцлон хүргэж байна. Альянс Тех Харцага багийн тухайд анх Хангайн харцага нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 2003 онд лигийн аварга болж байсан түүхтэй. Улмаар 2005 оноос “Спирт бал бурам” компанийн харьяанд очиж Хараагийн харцага нэртэй болсон билээ. Тэр жилдээ лигийн дэд аварга болсон бол 2006, 2007 онуудад лигийн аварга багаар тодорсон байна. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээний 12 удаагийн тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай байсан Харцагууд Тойргийн тоглолтыг 13 хожил 5 ялагдлаар дуусгасан бөгөөд плей-оффт гуравдугаар байраар шалгаран “Хасын хүлгүүд”-тэй нэгийн даваанд учраа таарсан. Плей-оффын эхний шатанд тэд дараалан 2 хожил авчихаад дараалан хоёр ялагдаж хүнд байдалд орсон ч арга туршлага давуу “Хараагийн харцага” шийдвэрлэх тав дахь тоглолтод учраагаа хожсон. Харин аваргын төлөө ХҮДС-ийн оюутнуудаас бүрдсэн “Ёлууд” багийг төвөггүйхэн 4:1-ээр буулгаж авснаар хоёр дахь удаагаа лигийн аваргаар тодорсон юм. Ингэснээр тэд лигийн хошой аварга хэмээх бахдам амжилтын эзэд болсон. Хараагийн харцага 2008, 2009 онуудад лигийн тэмцээнд төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй. Харин 2010 оны сүүлээр зохиогдсон холбоодын цомын тэмцээнд Хасын хүлгүүд багт ялагдал хүлээн мөнгөн медалийн эзэд болсон байгаа. 2011 онд Энержи ресурс ххк харцага нэрээр лигийн аварга болж байсан юм. Харцага клубын хувьд энэ жилийн лигийн тэмцээнд багтаа шинэ легионер тоглогч маркус хаммондсийг авч багаа сайжруулсан юм. Мөн Альянс тех ХХК-ны харьяат баг болжээ. Багийн өмсгөлийн тухайд цэнхэр болон цагаан өнгөтэй. Тэд энэ жилийн тойрогт 11 хожил 7 ялагдалтай дуусгаж 3-р байраар гарсан.

— Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга цолыг 4 удаа хүртэхэд багтаа хүчин зүтгэж байсан төдийгүй одоо ч багтаа байсаар байгаа тоглогч бол Манай улсын сайн төвийн тоглогчидын нэг Давхарбаяр юм. Тэрээр 2002 онд МУИС-аас драфтлагдан “Таван богд” багаас дээд лигийн гараагаа эхэлжээ. Харин дараа жил нь “Хангайн харцага” багт Монголын шилдэг тамирчид болох ОУХМ Т.Түвшинбаяр, Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж нартай хамт тоглож аваргалж байсан байна.968264a2236f2737ecf874abb45b94f6

— 2007 оны Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн АШТ-ий тэргүүн тоглогч Батдоржийн Одбаяр. 1985 оны зургадугаар сарын 6-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Биеийн өндөр 193 см, 87 кг жинтэй. Залуучуудын УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай мөн Оюутны лигийн аварга, шилдэг тоглогчоор шалгарч байсан тэрээр 2002 онд лигийн “Генералууд” багт тоглож байсан Д.Эрдэнэбатын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийн сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн. Лигийн АШТ-ий ШУТИС-ийн “Шаркс” багт төвийн тоглогч байсан Одбаяр 2004 онд залуу тоглогчдыг драфтлахад нэгдүгээрт бичигдсэн билээ. Харамсалтай нь тэр жил лигийн тэмцээн болоогүй байгаа.

— Лигийн монгол улсын шигшээ багын төвийн тоглогч, лигийн тэргүүн тоглогч ,монгол улсын шилдэг төвийн тоглогч Одбаяр , мөн 2010 оны амжилт нь ахисан тоглогч Золзаяа , лигийн шилдэг тоглогч Болортулга, холын зайн мэргэн бууч Нэмэхбаяр, Монгол улсын шилдэг холбон тоглогчдын нэг Баттөр, 2013-2014 оны улиралын Үнэ цэнэтэй легионер тоглогч Маркус хаммондс залуу амжилт нь ахисан тоглогч Дорждамба нараар багаа бүрдүүлсэн Харцага багийн хувьд энэ жилийн лигийн тэмцээнд түрүүлэх бүрэн боломжтой баг юм. Манай улсын урдаа барьдаг шилдэг залуу дасгалжуулагч нарын нэг болох Амаржаргалаар улирдуулсан харцагууд энэ жилийн лигийн тэмцээнд тэргүүлж лигийн таван удаагийн аварга гэсэн эрхэм хүндэт алдрын төлөө бэлтгэл сургуулилтаа ШУТИС дээр хийсээр байна. 4 удаа тус баг дээд лигийн аварга 2003 Хангайн харцага, 2006, 2007 Хараагийн харцага, 2011 онд Энержи ресурс харцага нэрээр аварга болж байсан. Тус багийг аварга болгоход хамгийн ихээр нөлөөлсөн хүн нь ОУХМ Т.Түвшинбаяр. 18 жил сагсан бөмбөгийн төлөө өөрийн хүчин чармайлтаа зарцуулсан тэрбээр лигийн 12 жилийн түүхэнд нэгэн эвдэгдэхээргүй рекорд амжилтыг тогтоосон юм. Тэрбээр оролцсон лигийн тэмцээн бүртээ аваргын төлөө шалгаран үлдэж зургаан удаа тэргүүлж, зургаан удаа мөнгөн медаль хүртэж хосгүй амжилтын эзэн болсон билээ. Т.Түвшинбаяраас гадна “харцага”-д аварга болоход гол хүчин зүйл нь.

df2c1dc3aca8e55756c526608d007cf52011 Онд аварга болоход Одбаяр болон Нэмэхбаяр, Мэргэн нар гол тоглогчид байсан юм. 2013 онд Холбоодын цомын тэмцээнд ганц ч хожигдолгүй түрүүлсэн. 2013-2014 оны улиралд өнгөрсөн жилийн плей оффд хожигдож байсан. дорнод танан гарьдийг 4-2 хожиж СБЛ хасын хүлгүүд багтай аваргын төлөө тоглохоор шалгараад байна. Энэ хоёр баг улиралд 3 таарахад 2-1-н харьцаатайгаар харцага баг хожсон байна. Дээд лигийн түүхэнд одоогоор хамгийн урт түүхтэй багууд юм. Харцага баг 2003 онд байгуулагдсан. хасын хүлгүүд 2005 онд байгуулагдсан юм.

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга багууд

1. 1995-1+11

2. 1996-Бизнесийн чөтгөрүүд

3. 1997-Бизнесийн чөтгөрүүд

4. 1998-1+11

5. 1999-1+11

6. 2000-Азарганууд

7. 2001-Монгол даатгал лидер

8. 2002-Монгол даатгал лидер

9. 2003-Харцага

10. 2004-зохиогдоогүй

11. 2005-Монгол даатгал лидер

12. 2006-Харцага

13. 2007-Харцага

14. 2008-Хасын хүлгүүд

15. 2009-Хасын хүлгүүд

16. 2010-Хасын хүлгүүд

17. 2011-Харцага

18. 2012-Баянзүрх буллс

19. 2013-Танан гарьд

20. 2014-Хасын хүлгүүд

21. 2015-Харцага

b49d720746c65e4f3189fb7d7124e9b9

эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …