Асашёорюү Д.Дагвадорж гэж ардын баатар бүү хэл дэлхийн од болсон нэгэн.
Аваргад маань багийн найз нь Сүхбаатар жанжины хэрэглэж байсан цүнхийг бэлэглэжээ. Тэрээр цахим хуудаснаа “Юу гээчийн сайхан тохиолдол вэ? Жанжины төрсөн өдрөөр Сүх жанжины эдлэж хэрэглэж байсан цэрэг офицер цүнхийг эрхэм найзаасаа бэлгэнд авлаа. Хүүхэд наснаасаа тэр түүхэн хүний замналыг шүлэг мэт цээжлэж өссөн балчир надад ийм хишиг буян заяа ирж байгаад туйлын сэтгэл хөдөлж байна бид түүхэн жанжинаа мартах учиргүй” хэмээжээ.