Олимпийн аваргын кимоног санхүүч эмэгтэй авчээ

Snapshot_2013-07-29_104254 Олимпийн аварга Н.Түвшинбаярын цагаан өнгөтэй кимоног нэг сая төгрөгнөөс эхлэн дуудаж 4,6 саяд хүргэн санхүүч мэргэжилтэй бүсгүй худалдан авчээ.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын “Кимоно” дуудлага худалдаа энэ сарын 16-нд эхлэж долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн. Жүдогийн шигшээ багийн аваргууд олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнд энэ кимоногоо өмссөн гэнэ.

Н.Түвшинбаярын цагаан өнгөтэй кимоно 4,5 сая төгрөгөөр худалдан авах эцсийн мөчид үнэ цохин 4,6 саяд хүргэн санхүүч эмэгтэй авсан бол, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатарын кимоно 2,8 саяд тус тус хүрчээ. Тэд дуудлага худалдаанаас олсон орлогоо тархины хорт хавдартай В.Танан охины эмчилгээнд хандивлахаа мэдэгдсэн юм.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …