Афганистаны бяцхан баатар амиа алджээ

67t7i1s5c981s3f17f1niapk2oТалибанчуудын эсрэг тулаанд оролцож байсан 11 настай афганистан хүү амиа алдсан талаар тус улсын эрх баригчид мэдээллээ. Хүү 43 хоногийн турш талибанчуудын эсрэг зэвсэг барина тэмцсэн байна.

Хүүгийн цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Тэрээр гэр бүлийнхээ хамтаар Урузган мужид амьдардаг байжээ. Хүү тулааны үеэр толгой руугаа буудуулж амиа алдсан гэнэ.

Талибанчууд энэ сарын 2-нд Урузган муж руу халдаж, эзлэхийг санаархсан байна. Хүү уг тулаанд орж байхдаа үхлийн шарх авсан хэмээн Кандахар эмнэлгийн захирал хэлжээ. Хүүг буудуулсны дараа уг эмнэлэгт авчирчээ.

Афганистаны бяцхан баатар хэмээн алдаршсан Вашил Ахмед дүүгээ талибанчуудад алдсаны дараа Урузган мужийн армид алба хаах болсон юм. Нобелийн энхтайвны шагналт Малала охин хүүгийн аюулгүй байдал санаа зовж буйгаа өнгөрсөн сард мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …