Өсөхөө аваргын гэргий төрийн албанд зүтгэж байна

 usuhuu avargiin gergii Аваргын гэргий Нарантуяа сүүлийн үед төрийн албанд зүтгэж, Эрүүл мэндийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаа сурагтай. Өсөхөө аваргыг заан байхад нь гэрлэж, дөрвөн хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа Нарантуяаг аваргын ар талыг найдвартай даадаг сайн эхнэр гэдэг.

Тэрээр эмч мэргэжилтэй, Анагаах ухааны магистр аваргын гэргий Нарантуяа нэг хэсэгтээ хүүхдүүдээ хүмүүжүүлж, гэр зуураа байсан. Хүүхдүүдээ том болоход ТВ9 телевизэд ажиллаж байсан бөгөөд сүүлийн үед төрийн албанд зүтгэж, Эрүүл мэндийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаа юм байна.

Нөхрийнх нь нутгийн ах С.Ламбаа сайд байхдаа ажилд оруулж, төрийн албанд ажиллах эхлэлийг нь тавьж өгсөн гэлцдэг. Юутай ч зарим нэг салбараа “андуурчихсан” хүмүүсийн дэргэд Хөх хотод анагаах ухааны их сургууль төгссөн яах аргагүй л эрүүл мэндийн салбарын хүн, эрхэлсэн ажилдаа ч зүтгэлтэй сайн гэх юм билээ.

Дашрамд сонордуулахад, Улсын аварга Г.Өсөхбаяр элдэв хэл аманд ороод байдаггүй жинхэнэ гүндүүгүй Монгол эрсийн гол төлөөлөгч. Гэргий Нарантуяатайгаа 1997 онд танилцаад, удалгүй нижгэр хурим хийж өдгөө дөрвөн хүүгийн ээж аав болжээ.

З.Байгалмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …