Залуучуудын өвлийн II Олимпийн наадам эхлэлээ

12744330_941778672570564_6667107927078521407_nНорвеги улсын Лиллeхаммeр хотноо Залуучуудын өвлийн II Олимпийн наадам нээлтээ хийлээ.
Хүрэлцэн ирсэн 71 орны тоонд Монгол улс маань багтаж цана , тэшүүрийн төрөлд өрсөлдөнө.
Нээлтийн арга хэмжээ өвөрмөц болж Норвеги онцлогоор жигд байдлыг эрхэмлэж тухайн орны нэг нэг тамирчин Төрийн далбаагаа мандуулан төв тайзаар алхаж Эх орноо танилцууллаа.
Мэдээж манайхаас 2-хон тамирчин оролцож буй бол өвлийн спорт өндөр хөгжсөн АНУ, Канад, ОХУ, Швед, Норвеги улсууд өргөн бүрэлдхүүнтэй оролцож байгаа билээ. Зохион байгуулагчид аль нэг улсад давуу байдал үүсгэхийг хүссэнгүй, тэгш байдлыг эрхэмлэж буй нь ил байлаа.
Манай ээлж болж Монголиа хэмээн дэлгэцэнд урсан гарч ирэхэд Алтан соёмбот далбаагаа мандуулсаар манай тамирчин гарч ирж цөс хөөргөлөө. Манай үндэсний хувцасыг Норвегийн нэвтрүүлэгч хамгийн сайхан нь хэмээн магтаад авлаа. Тодорхой амжилт болоод тамирчны нэр алдрыг дурдсангүй өнгөрлөө.
Ийнхүү Лиллехаммерт дахин өвлийн Олимпийн бамбар асаж, Олимпийн туг далбаа өргөгдлөө. Ийнхүү өвлийн спортыг сонирхогчдын анхаарал 10 хоног Норвеги улсруу чиглэлээ.
Oдоогоос яг 22 жилийн тэртээ Лиллeхаммeр хотноо 1994 онд Өвлийн ХVII олимпийн наадамд зохиогдож дөнгөж зах зээлийн шинэ системд шилжээд байсан манай улс шорт трeк хэмээх цоо шинэ төрлөөр цорын ганц тамирчин оролцож байсан түүхтэй.

Naidankhuu Minjigdorj

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …