Хийморийн дарцаг хийсгэхийн учир
Энэ хийг сэргээхэд эм уугаад бариа засал хийлгээд сайжирдаггүй тул тусгайлсан зан үйлийн дагуу сэргээдэг. Хийморийг сэргээхдээ гүн ухааны үүднээс сүслэж өндөр уулын оройд гарах, номын хүчийг шингээх, зөв сэтгэл өвөрлөх, сайхан үнэртэн тэргүүтнийг ашигладаг.
Харин сүүлийн үед нийслэлийнхэн маань Богд ууланд орших “Хийморийн овоо”-нд дарцаг өргөснөөр хийморио сэргэчихдэг гэж хэт хошуурдаг болсон нь өрөөсгөл ойлголт юм. Ихэнх хүн өөрийн сүсгээр хийморийг дарцагт оршоож өрх гэрийнхээ хүндэтгэлт газар залваас хийморь сэргэдэг гэж үздэг.
Ер нь хүн өөрийн оюун сэтгэлдээ зөв үйлийг өөгшүүлж, дотоод сэтгэлийнхээ буртагийг огоорон, “оюун санааны эрч хүч”-ээ нэмэх нь хийморио сэргээж, сүнснийхээ чадлыг сайжруулж байгаа хэлбэр юм.
……Эр хүн.
1.Айлд ороход гутлаа тайлдаг.Харин тэр айлын гэрийн шаахайг өмсөж болохгүй.
2.Найз нөхөд идсэн хамаагүй гээд хүний хооллосон аяга таваг хэрэглэж болохгүй.
3..Хол юманд явахдаа алчуураа авч явах нь мэдээж.Харин цэвэрхэн ч гэсэн бусдын алчуураар нүүр гараа арчиж болохгүй нь.
4.Цээжээр өмсдөг хувцсаа бүсэлхийнээс дор шүүгээ юм уу шкафанд хийж болохгүй.
Цээртэй ёсон гэнэ дээ эрчүүд ээ.
……Эмэгтэй хүн.
1.Бусaдтай өмд гутлаа сольж өмсөж болохгүй.
2.Орoндоо бусдыг унтуулах бүү хэл хэвтүүлж болохгүй.
3.Хоолны үлдэгдэл шавхрууг бүү ид,асгаж байгаарай
4.Ээмэг,бөгжөө бусдад өгөх,бүр зүүлгэж ч болохгүй
5.Бусдад мах өгөхдөө жаахныг тасалж авч үлдэж бай.
Цээртэй ёсон гэнэ дээ Бүсгүйчүүд ээ..