Кейни Уэст фэйсбүүкийг үндэслэгч Цукербергээс нэг тэрбумыг хүсчээ

3c3skm52vuhgbfoj2cmmlqhn1tРэппер Кейни Уэст фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергээс нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хүссэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Кейни твиттер хуудастаа “Цукербергээ миний төсөлд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээч”, “Цукерберг өнөөдөр чиний төрсөн өдөр гэдгийг би мэдэж байна. Гэхдээ чи над руу маргааш залгаж чадах уу?”, “Марк, би чамаас олон нийтийн өмнө тусламж гуйж байна” гэх гурван жиргээг нийтэлжээ.

Тэрбээр жиргээнүүдээ Цукербергт уншуулахын тулд фэйсбүүк, инстаграмдаа нийтэлж “Фэнүүдээ энэхүү жиргээг Цукербергийн нүдэнд харагдах хүртэл шейрлээд өгөөч” гэж бичсэн байна.

Гэхдээ реппер эр ямар төсөл боловсруулж, хөрөнгө оруулалт хайж буйгаа зарлаагүй билээ. Одоогоор уг хүсэлтийн хариуг Цукерберг өгөөгүй байна. Цукербергийн нийт хөрөнгө 50 тэрбум ам.доллар билээ.

Кейни энэ амралтын өдөр банкинд 53 сая ам.долларын өртэй гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …