Энэ жил хэлний хичээлийн шалгалтын агуулгад сонсох чадварын даалгаврууд нэмэгдэж орно

889774bfa65496f13bc1abbecc4fff0306155880Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар эхэлсэн билээ. Энэ талаар БСШУЯ-ны дэргэдэх БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

2016 оны ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон уу. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалт журамд зарим нэг өөрчлөлт орсон. Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар хэрэглээ иргэдийн харилцааны соёл эх хэлний дархлааны түвшинг тогтоох сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж ЭЕШ- д хамрагдах боломжтой болно. Шалгалтыг 6 сард ЭЕШ-тай хамт зохион байгуулах саналыг БСШУЯ-д хүргүүлсэн байгаа. Тухайн шалгуулагчын Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна. мӨН ЭЕШ -ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа. Хариултын хуудасыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх болсон. Манайх олон улсад ашиглаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх гэж байгаатай холбогдуулаад дээрхи өөрчлөлтийг хийж байгаа юм. Энэ өөрчлөлт нь шалгуулагчдад бас таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тухайлбал шалгуулагч хариултын хуудсан дээр эхлээд буруу бөглөсөн байлаа гэхэд түүнийгээ баллуурдаж эцсийн сонголтоо үнэн зөвөөр нь будах боломжтой гэсэн үг. Мөн энэ жил ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаварууд орно.

ЭЕШ-ын бүртгэлийн явцад ямар өөрчлөлт орсон бэ?

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2016 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана.
ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
–  Бүртгэлийн хуудас
а. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх
– Суудлын хуваарь
– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
– Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
  1. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дарааwww.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
2016 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байна.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …