Өөрийнхөө цахим хуудсанд “Найзуудаа, ккккккк надад нэг ийм бодол төрөөд байх юм та нар минь юу гэж бодож байна. Би ер нь улсын их хурлын гишүүн болж болох болов уу” хэмээн бичсэнийхээ төлөө хангалттай доромжлол сонссон дуучин М.Нарантуяа жинхэнээсээ нэр дэвшихээр сэтгэл шулууджээ.
Тэрбээр цахим хуудсандаа “Эрчүүд ( дийлэнх нь ) хийж бүтээж эх орноо хөгжүүлж үр хүүхдээ, эмэгтэйчүүдээ хамгаалахад, хариуцлага үүрэхэд биш хэл амаа билүүдэж эмэгтэйчүүдийг басамжлан доромжлоход эр зоригоо шавхдаг болсон учраас би Эмэгтэйчүүдийн төлөө Төрд гарая гэж байгаа юм.
Эх орон үнэт зүйлийнхээ төлөө зориг гаргаж чадахгүй бол ёстой. “Чацга царайлаад сууж бай” Би өмнөөс чинь зориг гаргаад Эх Орон, Эмэгтэйчүүд, Хүүхдүүдийн Төлөө зориг гаргая заа!!!” хэмээсэн байна.
Адтай сэргэлэн, цайлган зангаараа үргэлж цоглог байдаг Нара амралтын өдөр буюу Ням гарагт гарах ETV-гийн “хурууны хээ” ток шоунд уригдсан бөгөөд энэ талаараа дэлгэрэнгүй ярих биз ээ.