Өнөөдөр болох үйл явдал

download-4910.00 цагт: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өвөлжилт хүндэрсэн малчдад эд материалын тусламжийг Монголын Улаан загалмай нийгэмлэгт тусламжийг гардуулан өгөх арга хэмжээ МУЗН-ийн байранд болно. Утас: 96006901


10.00 цагт: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Наркологийн эмнэлгээс эмнэлгийн үйл ажиллагаа танилцуулах, “Стрессээс хэрхэн ангижрах вэ?” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байранд зохион байгуулна. Утас: 99637986, 99157931


10.00 цагт: “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг Монголын Залуучуудын Холбооны байрны 2 давхарын 209 тоот болно. Тус хэлэлцүүлгээр “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн 3 жилийн хэрэгжилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэж, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж, унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөнө. Утас: 88020633


10.00 цагт: Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалт Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д болно.


11.00 цагт: “Сентерра гуолд” компани болон Ноён уултай холбоотой асуудлаар хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал “Найман шарга” валютын захын Капитал банктай байрны 7 давхрын 703 тоотод болно. Утас: 77497739


11.00 цагт: Төмөрлөг автомашин үйлдвэрлэл инженерингийн холбооноос Сонгуулийн мөрийн хөтөлбөрт Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд тусгах саналын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан гэх тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнэ  баримт нотолгоотой мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал “Найман шарга” валютын захын Капитал банктай байрны 7 давхрын 703 тоотод болно. Утас: 77497739


11.30 цагт: МАХН-ын залуучууд “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын гишүүд, удирдлагуудыг АТГ-аас хилс хэрэгт татаж хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэн шат дараатай арга хэмжээ авахаар болсон талаараа мэдээлэл өгнө.


11.40 цагт: 1939 оны Халх гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц урлагийн байгууллага, Монголын мэргэжлийн ууган байгууллага Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Чөлөөлөх дайнд оролцсон тухай номын нээлт Офицеруудын ордонд болно. Номын нээлтэнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Чөлөөлөх дайнд оролцсон уран бүтээлчдийн ар гэр, үр хүүхэд оролцоно.  Утас: 93333033


12.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлд 2016 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607


12.00 цагт: МҮЭХ-оос хэвлэлийн бага хурал 12 цагаас зарлаж байна. Уг хурлаар Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны татварыг зогсоосонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа тухай мэдээлэл хийнэ . Утас 88815599


14.00 цагт: Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалт тус яамны “Зөвшилцөл” танхим болно. Энэ үеэр Монгол улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортлодог болсон тухай болон АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл хийнэ. Утас: 89010515

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …