Долоо хоногийн дотор 4-6 кг турмаар байна уу?

turah Хавар цаг хаяанд ирж охд, бүсгүйчүүд маань нимгэн хувцсандаа орох гэж яарч байгаа биз. Гэтэл өвлийн хүйтэнд зузаан хувцаснаасаа болоод нэлээд хэдэн кг нэмсэн гэдгээ та анзаарч байна уу? Тэгвэл долоо хоногийн дотор маяш хялбар аргааг 4-6 кг турах аргыг зөвлөж байна.

Гэхдээ эл арга нь бусад хоолны дэглэмээс нэлээд өөр бөгөөд ямартай ч та өлсөхгүйгээр, доор заасан жорын дагуу хүнсийг өдөрт хүссэн хэмжээгээрээ идэж, турах боломжтой юм. Үүнд:

Байцаа бол хамгийн сайн гэдэс дотор цэвэрлэгч. Тиймээс ч та долоо хоногийн хугацаанд байцааны шөлийг гол хүнсээ болгон нэмэлт хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх юм. Байцааны шөлөндөө төмс, вандуй болон мах хийхгүйгээр өөр бусад төрлийн ногоотой хольж, амт оруулан идэж болно. Гэхдээ цардуул ихтэй ногоо, элдэв хоолны амтлагчаас бусдыг шүү.

Дэглэм:

Эхний өдөр: Байцааны шөлтэй хамт бананаас бусад бүх төрлийн жимс иднэ.

2дахь өдөр: Төмснөөс бусад бүх төрлийн ногоог жигнэж идэн. Мөн өргөст хэмх, улаан лооль.

3 дахь өдөр: Байцааны шөлний хамт өмнөх хоёр өдрийн цэсэнд орсон бүтээгдэхүүнүүдийг идэж болно.

4 дэх өдөр: 6-аас 8 аяга сүү мөн тооны банана иднэ.

5 дөхь өдөр: 250-300 гр үхрийн мах, 6 ширхэг улаан лооль иднэ. Мөн л шөлөө ууна.  

6 дахь өдөр: 200-300 гр үхрийн болон тахианы махыг, ногоотой хамт идэж болно.
Сүүлчийн өдөр: Бор будаа, жимс жимсгэнэтэй идээрэй.

Хоолны дэглэм барьж буй эдгээр өдрүүддээ байцааны шөлөө их хэмжээгээр буюу голлох хүнсээ болгон идэх хэрэгтэй бөгөөд шөлөндөө маш их байцаа хийж идэх нь чухал гэдгийг санаарай.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …