Тэргүүн миссийг “Соната 7” машинаар шагнана

мисс

Дэлхийн Монголчуудын Глобал” нийгэмлэгээс ирэх сарын 3-28-ны өдрүүдэд “Монгол туургатны мисс 2016” тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд Монгол, Тува, Өвөрмонгол, Буриад, Халимагийн охид өөрсдийн гуа сайхан, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм байна.  Тэмцээний шагналын сан 50 сая төгрөг. Тэргүүн мисс болсон бүсгүйг Хюндай Соната 7 автомашинаар шагнахаар зохион байгуулагчид амлажээ.Оролцогч нь 16-аас дээш насны, 172см дээш өндөртэй байх бөгөөд бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай аж.

 

Санал болгох мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Грийн групп”-д  2026 …