
МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа АНУ-д амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ зориулан тоглолт хийхээр эх орноосоо мордлоо.
Гал цогтой дуучин бүсгүй маань энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол, та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол, хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол.
Тийм болохоор миний бие “Нандин учрал”-тоглолтоо АНУ-ын Chicago, Denver, Seattle, Washington DC, San Francisco хотуудад хийхээр нисэх гэж байна. Алс холын нутаг Америкийн өнцөг булан бүрт суугаа нийт Монголчуудаа та нар минь намайгаа хүлээж байгаарай гэсэн байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл