Тэмээн пологийн Улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болох гэж байна. Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооноос хурдан тэмээний уралдаан буюу Тэмээн поло” тэмцээнийг арваад жил зохион байгуулж байгаа билээ. Хоёр бөхт тэмээний уралдаан дэлхийн анаахрлыг татаж буй бололтой. Учир нь энэхүү тэмцээнийг олон улсын томоохон телевиз болох CNN, CCTV, NHK, ОХУ-ын телевизүүд сурвалжлах эрх авахаар хүсэлт илгээсэн аж. Мал хувьчилсан үеэс хойш хоёр бөхт монгол тэмээ нэг сая тоо толгойгоос 200 000 хүртэл эрс хорогдсон гэдэг. Харин Монголын Тэмээн поло Спорт уралдаан, аяллын холбоог Шадар сайд Ц.Оюунбаатар үүсгэн байгуулаад арав гаруй жил болж байгаа. Тэрээр монгол тэмээг хамгаалах, өсгөх хөдөлгөөн өрнүүлснээс хойшхи 15 жилийн хугацаанд 200 000 болж хорогдсон тэмээ хоёр дахин өсч, 400 орчим мянга болсон байна. Дэлхий дээр нэг бөхт тэмээ 20 сая, харин хоёр бөхт монгол тэмээ нэг саяд хүрэхгүй тоо дуулдаж байна. “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар уг холбоог байгуулан улмаар тэмээн сүргийг өсгөх, үржлийг нь сайжруулах, ашиг шимийг нь олон нийтэд ойлгуулах бодлогыг шинэ менежментийн хүрээнд цогцоор нь боловсруулан хэрэгжүүлэж эн хоёр бөхт монгол тэмээг өсгөх, хамгаалах чиглэлээр олон жил ажиллаж байгаа нь малчдын тэмээ өсгөх сонирхол эрс нэмэгдэхэд хүрсэн гэж ойлгож болох юм.
Түлхүүр үгмалчидад
Санал болгох мэдээ
Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ
11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …