Өнөөдөр болох үйл явдал

olloo_mn_1407717587_1941iee3v9ivars04f1va50amh10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

10:00  цагт: Монгол улсын мах, чацаргана, алт, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур зэрэг экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тохирлыг гэрчлэх баталгааг итгэмжлэлээр дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд итгэмжлэлийн чадварлаг, мэргэшсэн үнэлгээний мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухал байдаг. Тиймээс “Итгэмжлэлийн тэргүүлэх ба техникийн үнэлгээний мэргэжилтний (ISO/IEC 17065:2013) гэрчилгээ олгох” 2 төрлийн сургалтыг БНТУ-ын итгэмжлэлийн байгууллага (TURKAK)-тай Стандартчилал, хэмжил зүйн газар хамтран 2016 оны 3 сарын 7-ноос 18-ны өдрүүдэд явуулна. “Park hotel” (Жуковын музейн ард)-д эхлэх нээлтийн арга хэмжээ болно. Холбогдох утас: 99650498

11:00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд  Эмэгтэйчүүдийн тулгамдсан олон асуудлыг хөндөх гэж байна.Социнтерний Азийн бүсийн хурал Монголд болох гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурлыг Нийгмийн Ардчилал эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурал Өнөөдөр Төрийн ордны Г танхимд зохион байгуулагдана. Утас: 88093607

12:00 цагт: Тусгаар тогтнолын талбайд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Нэг Тэрбумаараа Тэмцье” жагсаал болно. Холбоо барих: 99608138, 96 110 110

14:00 цагт: Хан-Уул дvvргийн Соёлын ордонд “Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дvvргийн ээжvvдийг алдаршуулах vйл ажиллагаа зохион байгуулагдана. Холбогдох утас 88085801

Үндэсний мэдээллийн төвд Төвийг сахих бодлого монголд хэрэгтэй юу сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …