Сүүлийн үед зарим телевиз, сонин, мэдээллийн сайтуудаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарыг АТГ-аас шалгаж эхэллээ гэсэн утга бүхий гарчигтай мэдээллүүд цацагдлаа. Уг мэдээлэлд дурдсан баримт гэх зүйл нь бодит үнэнээс хол зөрүүтэй бөгөөд АТГ-т шалгуулж байгаа зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Харин ч Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Аймгийн ЗДТГ, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа тогтмол сайн явж ирсэн. Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ-ын харилцан уялдаатай үр дүнтэй ажиллаж буйг холбогдох дээд байгууллагуудаас тогтмол сайшаан үнэлж ирснийг дурдах нь зүйтэй.
Гэтэл бүрэн эрхийн хугацаанд хийж бүтээснээ ард түмэн, нутгийн зон олноор дүгнүүлэх энэ цаг үед ийм гүтгэлгийн шинжтэй худлаа мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь улс төрийн захиалгат үйл ажиллагаа гэж ойлгогдож байна.
Иймд Хэнтий аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын нэр хүндэд халдаж, цаашлаад аймгийн нийт иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын хийсэн бүтээсэн ажил үйлс, ололт, амжилтыг үгүйсгэх гэсэн энэхүү явуургүй үйл ажиллагаагаа даруй зогсоохыг шаардаж байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР