Их унтах нь зүрх судасны өвчтэй болох магадлал өндөрсгөдөг байна

3b914c1a70eabb036f20e8390112fa98

Олон цаг унтах тусам бие амарч, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэг эндүү ташаа ойлголт болохыг эрдэмтэд анхааруулж байна. Хоногт 8 цаг болон түүнээс олон цаг унтаж амардаг хүмүүс зүрх судасны өвчнөөр нас барах магадлал 6-8 цаг унтдаг хүмүүсийнхтэй харьцуулахад 35 хувиар илүү байдгийг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ.

Норвегийн шинжлэх ухаан, технологийн шинжлэх ухааны судлаачид Тайванийн 20-оос дээш насны 400 мянган иргэний эрүүл мэндийн мэдээлэлд үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 1994-2011 оны хоорондох өвчний түүхийг судлан, шөнө хэдэн цаг унтдаг талаар асуулга явуулж, эдгээр өгөгдлийг харьцуулан шинжилжээ. Энэ судалгааны үргэлжлэл болгон дахин нэг судалгааг явуулахад нийт оролцогчдын 711 нь зүрх судасны өвчнөөр нас барсан нь тогтоогдсон байна. Үүнээс гадна хэтэрхий бага нойртой явах эрүүл мэндэд мөн л аюултайг энэ судалгаа нотлон харуулж байна.

Дөрвөн цагаас бага унтдаг хүмүүс зүрх судасны өвчлөлөөр нас барах магадлал 34 хувиар их байдаг гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Өмнө нь хийгдэж байсан судалгаанууд бага нойртой явах нь хүнийг стресст оруулж, цусны даралт, адерналин ялгаралтыг ихэсгэснээр зүрхний шигдээс болох магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон юм. Харин хангалттай хэмжээнээс хэтэрсэн нойр авах нь зүрх судасны өвчлөлд нэрвэгдэх магадлалыг нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд өмнө нь таамаглаж байгаагүй гэнэ.

Юунаас үүдэн их нойр зүрх судасны өвчлөлд хүргэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Үүнээс гадна нойрыг хангалттай хэмжээнээс хэтрүүлж, эсвэл дутуу авсан эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол зүрх судасны өвчлөлд өртөх илүү өндөр магадлалтай болохыг судалгааны үр дүн харуулсан байна. Иймээс нойроо зохицуулах нь эрүүл мэндээ хайрлаж хамгаалах бас нэгэн дадал хэвшил болохыг эрдэмтэд онцолж байна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …