9.00 цагт: “Хил дамжин халдварладаг малын өвчин” сэдвийн дор АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдийн хийх сургалтын нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь Мал эмнэлгийн улсын төв лабораторид болно.
09.30 цагт: Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон БНКазУ-ын Дорнод Казахстан мужын захирагч Д.К.Ахметов, Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, улс хоорондын хилийн тухай болон бусад асуудлаар хэлэлцэнэ. Уулзалт Төрийн ордонд болно.
09.30 цагт: “Хувьцаа эзэмшигчдийн эрх, Хувьцаа эзэмшигчдийн хурал” сэдэвт арга хэмжээ Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгуулагдана. Утас: 99802222, 90097272
10.00 цагт: Хэрэглэгчийн олон улсын өдрийн хүрээнд Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо Олон улсын жишгээр хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг шийдвэрлэх “Хэрэглэгчийн төв”-ийг Барс худалдааны төвд байгуулах нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99114761
10.00 цагт: БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БХ-ын сайд Ц.Цолмон нар Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ 10.00 цагт БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болно. Утас: 260718
11.00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Засгийн газраас зорилтот бүлгийн иргэд байрны батлан даалт хүсч суулт хийж байгаа талаар “Сөгнөгөр хайрхан” компаниас мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын зүгээс өөрийн харьяаны байгууллагуудтай хамтран зохион байгуулах өдөрлөг Чингисийн талбайд болно.
11.30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад томилуулахтай холбогдуулан АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа илт хууль зөрчсөн дүгнэлт гаргасныг баримтаар нотолж, олон нийтэд мэдээлэл хүргэнэ.
12.00 цагт: Гуравдугаар сарын 16-нд болох “Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь” сэдэвт зөвлөлдөх уулзалттай холбоотой хэвлэлийн хурал БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болно. Утас: 260718
14.00 цагт: ГХЯ-аас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Утас 89010515, 88080619
16.00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Захиргаа, хуулийн хэлтэс хамтран Баянзүрх дүүргийн Чуулганы танхимд “Парламентын мэтгэлцээн”-ийг зохион байгуулна. Утас: 99810808