Монголын циркчид 5 цомын баяраа тэмдэглэнэ

145809238956e8b965608c5

Монголын Үндэсний Циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийтдээ 5 цомыг олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнүүдээс хүртсэн байна. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус алтан цом аваад байгаа билээ. Энэхүү амжилтаа Монголын үзэгч, ард түмэнтэйгээ 2016 оны 3-р сарын 19-ний өдөр хуваалцахаар боллоо.
Эх сурвалж: Assa.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …