Боксчид Олимпын эрхийн төлөө өмнөд хөршийг зорилоо

145810529356e8ebcd41c60

Анхны олимпын аварга төрүүлж байсан манай ширэн бээлийтэнүүд өнөөдөр Риогийн наадамд оролцох эрхийн төлөө өмнөд хөршийг зорилоо.

Энэ сарын 25-нд БНХАУ-д Ази, далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээний алт, мөнгөн медальнууд олимпын эрх өвөртлөх юм. Уг тэмцээнд Монголын шигшээ баг ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Багийн бүрэлдэхүүнд 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар, 60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат, 75кг Н.Шинэбаяр, 81кг С.Эрдэнэбаяр, 91кг Т.Ерболат нар оролцох аж.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …