Сумын заан Б. Сосорбарам уран барилдааны шагнал хүртэв

6dcb1ce5d79b82b13a27dba1fdbb08d1

Монгол цэргийн баярт зориулсан сумын болон залуу бөхчүүдийн 160 бөхийн барилдаан өчигдөр Хууль сахиулахын их сургууль дээр болж өндөрлөв. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат сумын заан О.Наранбаатар, Увс аймгийн Ховд сумын уугуул сумын заан Н.Ширчимхүү нарын тэргүүтэй 160 бөх зодогллоо.

Барууны манлай сумын заан О.Наранбаатар, Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат сумын заан Ариунбуянд тавын даваанд өвдөг шороодсон. Энэ удаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харъяат сумын заан А.Мягмаржав түрүүллээ. Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат сумын заан Э.Ариунбуян үзүүрлэж, Увс аймгийн Ховд сумын уугуул сумын заан Н.Ширчинхүү их шөвгийн гуравт үлдлээ. Хурд хүч, дайчин барилдаанаараа бусдаасаа онцгойрон шалгарч “Уран‬” барилдааны тусгай шагналыг Ховд аймгийн Буянт сумын харъяат сумын заан Батдоржийн Сосорбарам хүртлээ.

О.Буянбадрах

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …