Г.Эрдэнэчимэг Халимаг дууг амилуулав

fgjhgjhghjГавьяат жүжигчин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг монгол ээжүүддээ төдийгүй Халимагийн ард түмэнд зориулан Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиевийн ардын дуу шиг хоногшсон сор бүтээлийг цоо шинээр амьдруулжээ.

Халимагт мартагдах шахсан монгол ахуй, соёлыг дууныхаа клипээр үзүүлэн халимаг хэллэгээр нь гайхалтай урлан дуулсан байна.  Эсгий гэрт өрнөх нүүдэлчний дахин давтагдашгүй  амьдралын нэгэн өдрийг үзүүлсэн, натур байдлаар зураг авалтыг хийсэн энэ бүтээл өнөөдрөөс Халимагт цацагдаж эхлэх юм.Харин түүний нөхөр С.Жавхлан дуучин Т.Баясгалантай 13 жилийн дараа дахин нэг тайзнаа хамтарсан тоглолтоо хийн Бөхийн өргөөг доргиож байгааа билээ. Гавьяатууд энэ удаад “Илгээлтийн эзэн” тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах  “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж буй аж.

Аяныг улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин ард түмнээ дэмжих  зорилготойг тэд тодотгосон С.Жавхлангийн хэлснээр  “Илгээлтийн эзэд” хамтарсан тоглолт зөвхөн  Улаанбаатар хотод болоод зогсохгүй  бүх аймаг, суманд хүрэх юм.  Тоглолтын ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна эд материал болон бэлэн мөнгө болж очих ажээ. Аяныг Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ дэмжиж байгаа юм байна.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …