Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Лагийн хоолой гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 17-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу ОБ-ын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, Хилийн цэргийн дугаар ангийн отрядуудаас 36 алба хаагч гарч нийт 108 хүн ажиллан 18-ны 06:00 цагийн үед түймрийг цурманд оруулсан байна.
Хээрийн түймэрт Матад сумын Эрдэнбадрах багийн малчин Д-гийн хоёр гэр, 40 бог мал өртөж шатсан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй аж.