Кобегийн өмсгөл 100 мянгаар зарагдав

145836722156eceaf547eab

Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лэйкерс” багийн домогт хамгаалагч Кобе Брайантын Торонто хотод болсон Бүх оддын тоглолтод оролцохдоо өмссөн өмсгөл дуудлага худалдаагаар 100 мянга 40 долларын үнэ хүрч, шинэ эзэнтэй болжээ.

Энэ худалдаа 2006 онд нээлтээ хийсэн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дуудлага худалдааны сайтаар борлуулагдсан хамгийн өндөр үнэтэй эд зүйл болсон юм. Өмнө нь 2014 онд “Кливлэнд” багт эргэж очихдоо Леброн Жэймсын өмсөж тоглосон өмсгөл 50 мянга 40 долларын үнэ хүрч байлаа.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …