Өнөөдөр болох үйл явдал

download-49-1009.00 цагт: ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулах “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг ХААЯ-ны хурлын их танхимд болно. Утас: 99072224


09.00 цагт: “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг МҮХАҮТ-д зохион байгуулна. Утас: 99906083, 3291678, 88013008


09.00 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Олон улсын хилийн усны харилцаа, гэрээ конвенц” сэдэвт хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно. Утас: 88008075, 88087817


10.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг албан ёсоор танилцуулах уулзалт ХАХНХЯ-ны 10 дугаар давхрын хурлын зааланд болно. Утас: 88093607


10.30 цагт: Монгол хүн сансарт анх ниссэн өдрийг тохиолдуулан энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдэд 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэндэлсэн хүүхдүүд бэлэг өгнө. Арга хэмжээ нийслэлийн “Хүрээ” амаржих газарт болно. Утас: 99096678


11.00 цагт: “Дэлхийн усны өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт болно. Утас 99124735, 99694201


11.00 цагт: Монголын хоккейн шигшээ багийн тамирчид Спорт ордоны 4 давхарын хурлын зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99537441


11.00 цагт: Нэгдсэн Үндэсний байгууллагын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар судлаач Кевин Миллер, Линда Жонс нарын бүтээсэн “Хөдөө аж ахуйн үнэ цэнийн хэлхээний санхүү” номын нээлт ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд болно. Утас: 99072224


11.00 цагт: МУЗН-ийн “Хөдөөгийн сургуулиуд болон олон нийтийн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйг сайжруулах нь төсөл” -өөс Налайх дүүрэг болон Баянзүрх дүүргийн алслагдсан сургуулиудын сурагчид оролцсон усны зөв хэрэглээ болон цэвэр усаа гамнах, хамгаалах зэрэг хүмүүнлэг үйлсийг сурталчилсан жүжигчилсэн тоглолт, сургалт зэрэг үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн Жанжин клубын концертын танхимд болно. Утас: 99022376


11.00 цагт: Ардчилал Шударга Ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос Дэлхийн усны өдөрт зориулан гол мөрөн бохирдож байгаа асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Монголын Залуучуудын Холбоо гуравдугаар сарыг “Бизнесээ чөлөөлье” сар болгон зарласантай холбогдуулан зохион байгуулах үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг  МЗХ-ны Залуус Танхимд болно. Хэлэлцүүлгээр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, санал солилцоно. Утас: 88020633


11.00 цагт: Дэлхийн усны өдөрт зориулсан “Ухаалаг Ус” мөсөн баримлын нээлт Чингисийн талбайд болно. Утас: 88008075, 88087817


11.00 цагт: “Мөнхийн үсэг” ХХК-иас Азийн бүтээмжийн байгууллагын “Загвар байгууллага” болох төсөл хэрэгжүүлж байгаа талаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Таван хувийн зээл болон банкуудын лобийгоор батлуулсан хуулийн заалтыг ҮХЦ-д өгөх асуудлаар хуульч О.Батхүү “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Хүүхдийн гэх тодотголтой барилга, байгууламжуудын хувьчлалыг эсэргүүцэн “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Монголын урлагийн ажилтны холбооноос Төв аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VII уралдаан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах “Дархан их урлаг-2” хөтөлбөрийн талаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


18.00 цагт: Дэлхийн Дауны өдрийг угтан “Хорьт” фото клуб, “Dual Zet” про агентлаг, Даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хамтран зохион байгуулах даунтай хүүхдүүдийн гэрэл зургийн “20+1=Онцгой бэлэг” үзэсгэлэнгийн нээлт “Blue Moon” арт галарейд болно.


19.00 цагт: “Усны нөөцийн хомсдол” сэдвээр ярилцлага, АНУ-ын “Цангасан ертөнц” баримтат киног олон нийтэд хүргэх арга хэмжээ Өргөө-II кино театрт болно. Утас: 319015, 319017


– Дэлхийн усны өдрийг тохиолдуулан нийслэлийн ЕБС-иудад ”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээл орно. Зохион байгуулагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар. Утас: 99196209

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …