51 настай Английн цэцэрлэгч Кевин Никс Дэлхийн хамгийн хурдан явдаг байшин бүтээсэн байна. Түүний энэ байшин нь цагт 88 милл буюу 141,6 км хурдтай ажээ. Анх өөрийн Волксваген машины гаднах байдлыг өөрчилөхөөр засварын ажил хийж эхэлсэн ч сүүлдээ байшин болгохоор шийдвэрлэсэн байна. Тэрээр машинаа модоор бүрэн жижиг хэмжээний амбаар болгосон ба одоо түүний энэхүү байшин нь дэлхийн хамгийн хурдан гэдгээрээ Гиннест бичигдэх гэнэ. Явдаг байшинг 7190 доллараар боссон бөгөөд V6 хөдөлгүүртэй 88 миль хүртэл хурдалдаг нийт 7 сарыг зарцуулан бүтээжээ.
Б.Нараа