Монгол оюутнуудын хооллолтын 6 алдаа

Оюутан залуус маань амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа хэрхэн, яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог.

e334cd6e-6ec9-4863-b761-3bf0ccc3ad4d

Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Үүнийг нэг тод жишээ нь зохисгүй, буруу хооллолт юм.

Оюутнууд хооллолтын байдалдаа дараах алдааг гаргаж байна. Үүнд:

Оюутны хооллолтын 1 дэх алдаа

34ab6511-5305-4c06-ae82-16af51658abe

Оюутнуудын эрүүл амьдралын хэв маяг алдагдсан. Орой эрт унтаж, өглөө эрт босч хооллох дэглэм алдагдсан. Хооллох дэглэм замбараагүй. Өглөөний цай уудаггүй оюутан нийт оюутны 50 гаруй хувь. Өглөөний цайгаа уухгүй байх нь ядрах, хичээлээ ойлгохгүй болох, толгой өвдөх буруу хооллоход хүргэдэг. Мөн өлсөх, гэнэт их идэх нь хоол боловсруулалтанд муугаар нөлөөөлөхөөс гадна ходоодны шүүс ялгарах хэмнэлийг алдагдуулж улмаар ходоодны эмгэгт хүргэдэг.

Оюутны хооллолтын 2 дах алдаа

24e2994b-fc30-4791-adb5-c6ee372e5b97

Хүнсний бүтээгдэхүүний шошго уншдаггүй. Сургуулийн цайны газарт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний шошгыг хардаггүй. Идэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний илчлэг, шимт бодис (уураг, өөх тос, нүүрс ус), аминдэм, эрдэс бодисхэр хэмжээтэй байгааг огт сонирхдоггүй.

Өөрийн эрүүл мэнддээ хэрэгтэй хоол, хүнсээ сонгохдоо алдаа гаргаж байна. Энэ тэднийг буруу хооллоход нөлөөлдөг. Тухайлбал ихэнх оюутан хийжүүлсэн ундаа буюу өнгө оруулсан чихэртэй усаар цангаагаа тайлж байна гэж андуурдаг.

Оюутны хооллолтын 3 дах алдаа

Оюутнуудын жимс, ногоо, сүү, цагаан идээг хэрэглэхээс илүүтэй амтат чихэр, түргэн хоол идэх нь давамгай байна. Ханасан тосыг багасгах зөвлөмж ургамлын тос их хэрэглэхэд хүргэсэн. Оюутны хоолны газрын транс тосоор хийсэн хуушуур, пирошкиг ихэвчлэн авч иддэг.

Чихэр, вафли, жигнэмэг, шоколадыг мөн үйлдвэрүүд амтатны тос, түргэн хоолны газар бүгд транс тосоор хийдэг гэдгийг мэдэхгүй байна.Цөцгийн тос биш ургамлын тос суурьтай маргариныг талхан дээр түрхэж иддэг. Дээд гурил, элсэн чихэр, транс тос зэрэг холестрин ихэсгэдэг, судас хатууруулдаг, чихрийн шижин, хорт хавдар үүсгэж болох эрсдэлт хүчин зүйл болж байна.

Оюутны хооллолтын 4 дэх алдаа

a2a894b6-b8b4-4faa-a133-f318268bbb67

Оюутны хооллолтын энэхүү алдаа нь хооллох дадал алдагддаг. Тайван биш хооллосноор хурдан хооллосноор сайн зажлаж иддэггүй, дэглэм барьдаггүй, хэт их хооллодог, хэт их өлсдөг, явуут дундаа болон хичээл хийнгээ хоол, хүнс иддэг.

Ингэж хооллосноор амьдралын буруу хэв маягт шилжиж, ХБӨ-өөр болон бусад өвчнөөр өвдөх магадлал ихсэж байна.

Оюутны хооллолтын 5 дах алдаа

Оюутны шингэний хэрэглээ бага, ус бага уудаг, элдэв төрлийн өнгө оруулсан чихэр ихтэй жүүсийг голчлон хэрэглэдэг. Энэ нь бодисын солилцооны эрчимтэй явагдах үйл ажиллагаа алдагдуулдаг.

Мөн арьс, нүдээ хуурайшуулахгүй, дотор эрхтнээ чийгтэй, даралтаа хэвийн байлгая, ядрахгүй эрч хүчтэй байя, шээсээ хэвийн хэмжээнд гаргая, өтгөнөө хатаахгүй, уруулаа омголтуулахгүй, залуу хэвээр байя гэвэлөдөрт хангалттай ус, цэвэр жимсний шүүс, сүү, тараг тогтмол хэрэглэж сурах нь тэдний эрүүл мэндэд чухал.

Оюутны хооллолтын 6 дах алдаа

407592c7-b502-48d5-a86a-d153bca43c4a

Оюутнуудын нэг томоохон алдаа бол архи, тамхи хэрэглэдэг явдал. Энэ нь оюутны амарч унтах цагаа өөр зүйлд зарцуулснаар амьдралын хэв маяг өөрчлөгдсөн.

2009 оны “ХБӨ-ны эрсдэлт хүчин зүйлийн тархалт”-ын судалгаагаар 20 хүртэлх насны залуучуудын 4 хүний 1 нь тамхи татдаг, 4 хүний 3 нь архи хэрэглэж үзсэн гэсэн судалгааны тоо баримт байна. Тэгвэл 2013 оны тус судалгаагаар 15-24 насны хүмүүсийн тамхины хэрэглээ бага зэрэг буурсан ч (27.1%) энэ насны архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн хандлага ажиглагдаж байна.

Архи, тамхийг идэр залуу наснаасаа хэрэглэх, буруу хооллох  нь ХБӨ болон бусад халдварт өвчний эрсдэлт хүчин зүйл болж байгааг оюутан бүр анхаарч, өөрийн мэндээ хамгаалахын тулд хорт зуршлаас татгалзаж, тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. 

Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …