Хэзээ ч тасрахгүй байх төгс арга

Манай улс жилийн 365 хоногийн 360-д нь ямар нэгэн баяр тэмдэглэдэг гэвэл хилсдэхгүй биз. Энэ олон баяруудад ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг нь мөн л тодорхой асуудал. Харин энэ олон баяруудад та бид аль болох согтчихгүй байхыг хичээдэг нь ч тэсэлгүй унаад өгдөг. Иймээс танд архи уугаад согтсон ч тасрахгүй байж болох хэдэн нууцаас дэлгэе.

1. Түүхий өндөг

2752778128843201408161228 (1)

Түүхий өндөг нь этанолийн бодисуудыг цусанд орохоос хамгаалдаг байна. Харин аль болох согтохгүй хугацаа хэрэгтэй бол төмсний нухаш идэх хэрэгтэй. Төмс нь бараг спиртийн 40% -ийг өөртөө шингээж чаддаг байна. Түүнчлэн та ууж байгаа дарснаасаа хоёр дахин их юм уух хэрэгтэйг санах хэрэгтэй. Мөн ууж байгаа үедээ алим, усан үзэм зэргээс татгалзаарай. Баяр дууссаны дараа унтахынхаа өмнө нэг стакан сүү уух хэрэгтэй. Ингэснээрээ өглөө сэрэхэд бүх төрлийн хортой бодисуудыг таны биенээс устгасан байх болно.
2. Нүүрсэн эм

346475564213739201408161228

Нүүрсэн эм гэж манайхан ярьж заншсан хар өнгөтэй идэвхжүүлсэн, нүүрсээр хийсэн эм байдаг. Энэ эмийг эмийн сангуудаас авч болох юм байна. Гэдэсний өвчинд хэрэглэдэг эм. Түүнийг ууснаар архины согтоох чадвар буурдаг. Архи уухаасаа 10-15 минутын өмнө 2-4 ширхэгийг ууна. Тэгвэл та ухаанаа алдтал согтохгүй юм байна.
3. Алмагель

3777039389201408161228

Алмагель гэдэг эм ч гэсэн архины согтоох чадварыг бууруулдаг байна. Ууж эхлэхээс өмнө 2-3 халбагыг уух хэрэгтэй. Найр наадам сунжираад ирвэл 30 минутын зайтай бага багаар уух шаардлагатай. Ингэвэл таны согтуурал бусдад, болон танд ч мэдэгдэхгүй байх нь.

4. Хөц будаа

035289314922201408161229

Хөц будаа буюу овъёос, хүүхдийн каш маш их үр дүнтэй. Архи хэрэглэхээсээ хагас буюу бүтэн цагийн өмнө нэг тавгийг халуунаар нь идэх хэрэгтэй. Ингэсэн байхад эргэн тойрны тань хүмүүс бүгд тасарчихаад байхад л та зүв зүгээр суух болно.
5. Улаан буудай

49202_92864684249377201408161229

Улаан буудайн хивгийг шилэн аяга буцалсан усанд хоолны нэг халбагаар хийж хутгаад халуунаар уух ч бас л нэг шилдэг аргын нэг. Түүнчлэн нашатырын спиртийг нэг аяга буцалсан усанд нэгээс хоёр дусаагаад уух нь сүүлд шартахгүй байхад тусалдаг гэнэ.
6. Юу уух нь маш чухал

87-viski-kubiki-lda-stakany-makro-oboi-1366x768195983568201408161229

Хамгийн аюултай согтууруулах ундааны төрөлд коньяк, ром дарс, виски, ликёр зэрэг ордог бол, хамгийн аюултай хольц нь архи болон Портвэйн, архи болон Оргилуун дарс, вино болон пиво, вермут болон Коньяк зэрэг байдаг байна. Согтууруулах ундааг ууж байгаа хүн зайлшгүй мэдэх гурван дүрэм байдаг.

Үүнд:

1- Чихэрлэг зүйлээр даруулж уухгүй байх

2- Градус хэтрүүлэхгүй байх

3- Нэг хундага дарсыг хоёр хундага цэвэр усаар даруулж уух гэсэн үндсэн дүрэм байдаг байна.

Дээр нь нэмж хэлэхэд архи ууж байхдаа юм сайн идэх хэрэгтэй бөгөөд өлөн ходоодон дээр хэзээ ч бүү архи уу. Мөн хоол идчихээд ядаж 20 минутын дараагаас ууж эхлэхгүй бол шингэж амжаагүй хоолноос чинь түрүүлээд архи чинь үйлчилдэг гэнэ.

Эх сурвалж: Photonews.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …