Мүүний гаж урсгалын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлээд буй иргэн Э.Цэрэндолгор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ асуудлаар шууд нээлттэй мэтгэлцээнд урьсан. Энэ тухайгаа тэрбээр өөрийнх нь тэмцлийн талбар болоод цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг иргэн Э.Цэрэндолгор миний бие шууд эфирээр ” Монгол дахь Мүүний ажиллагааны” талаар шууд мэтгэлцээ, асуулт хариултанд урьж байна. Мэтгэлцээ баримтууд дээр түшиглэн явуулах ба иргэн Цэрэндолгорын асуултанд Ерөнхийлөгч, улсын тэргүүний хувьд тодорхой хариулахыг шаардаж байна. Асуудалд төвлөрөх үүднээс жиргээчид, фэйсбүүкчид оруулахгүй болно.
Мүүний тухай тодорхой ойлголттой болсон Мөнхбаясгалан сэтгүүлчээр хөтлүүлэн ТВийн аль ч сувaг хамаарахгүй шууд халз ярилцахыг Монгол Улсын иргэн Э.Цэрэндолгор миний бие урьж байна.
Европт Мүүний гаж урсгалтай холбогдсон улс төрчид ард түмнээсээ уучлал гуйн улс төрөөс нэг мөсөн явдаг учрыг таниар тайлбарлуулмаар байна” гэсэн юм.
Харин түүний энэ саналыг Ерөнхийлөгч хүлээн аваагүй бөгөөд харин өөрийн Их Тэнгэрийн аман дахь өргөөндөө түүнийг ирж уулзахыг сэтгүүлч Г.Мөнхбаясгалангаар дамжуулж уламжилжээ. Тэгвэл энэхүү урилгад иргэн Э.Цэрэндолгор хаширлаж, түүний уулзалтад очиж чадахгүй харин, цэнхэр дэлгэцээр нээлттэй мэтгэлцэх саналаа илэрхийлжээ.
Энэ тухайгаа тэрбээр өчигдөр орой өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.
эх сурвалж: buzznews.mn