Ди Каприогийн хөшөө “Түмэн хишигтэн”-д багтжээ

Холливудын алдарт жүжигчин, Оскарын ялагч  Леонардо Ди Каприогийн Чингис хааны баатрын дүр бүхий хөшөөг урласан байна. Энэхүү хөшөө нь Цонжинболдогт байрлах Чингис хааны 10 мянган цэргийн нэг болон “Түмэн хишигтэн” цогцолборт тавигдах юм байна.

Энэ талаар алдарт жүжигчний менежерүүд албан ёсоор мэдэгдэн түүний хөшөөний зургийг нийтэд дэлгэлээ.

0aa16f2af481cc57e70b174f6a00d13064e81673

Түмэн Хишигтэн төсөл нь Чингис хааны аугаа их түүхэн гавьяаг бодит бүтээн байгуулалтаар илэрхийлэхээр 10 мянган морьт баатрын цогцолбор  байгууламжийг бүтээн байгуулж байгаа юм. Энэхүү морьт баатрууд нь монголчуудын түүх, өв уламжлалыг харуулсан үзмэр төдийгүй үзүүлэнгийн байгууламжууд, мэдээлэл түгээх төв, жуулчид хүлээж авах иж бүрэн зочид буудал, кино театр, зоогийн газар, амралт алжаал тайлах төв, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, алсыг харах цамхаг зэрэг аялал жуулчлалын дэд цогцолбор бий болох юм.

Дашрамд дурдахад уг бэлэг дурсгалын загварт эрхэмлэж явдаг хүнийхээ дүрийг буулгах боломж хэн бүхэнд нээлттэй юм.

leo visit in mongolian

Сонирхуулахад, энэ зун Лонардо Ди Каприо нэрт аялагч Йохан Эрнст Нильсоны удирдах аялалд оролцож Монголд 10 хоног аялах тасалбарыг өнгөрсөн нэгдүгээр сард 95 мянган ам.доллараар худалдан авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрээр Шведийн судлаач, аялагч Нильсоны аяллаар холын Монголд ирж Хөвсгөл далайгаар аялахдаа Монголын хүнд нөхцөлд өөрийн хувийн тогоочоо, бас хэд хэдэн зааварлагчаа дагуулж ирнэ хэмээн гаднын хэвлэлийнхэн бичсэн.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …